NTSOOM : Хөдөөний хүү

Хөдөөний хүү

Хотын байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо, эвдэрхий зам, овоолсон шороог  дагаж, хааяа нэг вагончик түр байрнаас утаа суунаглана.
Дөрвөн зүгт зам түгжрээд хүмүүс бухимдалтай. Зуны лүгхийм халуун машины оройг шарж, жолооч хүний сэтгэлийг бухимдуулна.
Замын хажуугаар ухсан нүх үргэлжилжээ. Yүгээр түүгээр хэдэн ажилчин хүрз, шүүр барин холхино.
Хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг замыг өгсөн уруудан гэлдэрч, нэг уулзвараар нааш цааш холхисоор, энэхүү ертөнцийг эцэслэнэ.
Ерөнхий сайд  хойморт  сууж, Оюутолгой, таваг толгой гэж буруу зөв чалчих ба хороон дарга Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна.
ТВ гээс өөр үзэх юмгүй гэж бодож, сониноос өөр унших юмгүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорж, хотын соёлоос гээгдэнэ.
Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэж тэнгэрт мөргөсөөр нэг нас барна.
Хөдөөний хүү саарал екселээ түр тар тачигнуулсаар хүрч ирэв. Найк бичигтэй гандасан улаан малгай өмсчээ. Ширэлдсэн хар гэзгийн сэрвийсэн хэдэн үс шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг хойш нь шамлаж, хиртэж сайртсан бор тохой гаргажээ.
Тав хийтэл машинаасаа буун, тас хийтэл хаалгаа хаагаад тосонд дарагдсан жинсэн якныхаа ханцуйгаар наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүр хийтэл нийгээд гэрт оров.
“Балдангийнх түүсэн лаазаа нүдэж байна. Цэндийнх хоосон лонхоо тоолоод завгүй.
Дамба вокзал руу сүү бөөндөнө гээд явсан. Гомбо Хангай зах ороод ирсэн” гэх зэрэг хэв ерийн хэдэн үгийг ах зах хүмүүстээ сонин болгон ярьж, Хороон даргаа гэж доогуур харан, сонгуулийн ухуулагч гэж дорой дуугарсаар зуухны хажууд сууна.
Авгай хүүхдээс аяга тараг, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч, баян Балжирын машины моторын тос сольж өгч айраг олж уугаад, нэг үдийг өнгөрүүлнэ.
Дэндэв цагдаагийнд  хонь гаргаж өгч, гэдэс олж идэн нэг үдшийг дуусгана.
Хэдийгээр ухаан сэргэлэн боловч, налайхаас цааш явж үзсэнгүй, баруун тийш 22-ийн товчоо  гарсангүй, зөвхөн гурав цайз захын  эргэн тойрон  оршин суусан тул юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ.
Нас хэдийгээр залуу боловч үгээгүй ядуу, өнчин балчир тул гудам хорооны хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ.
Өвлийн хүйтнийг машин халааж өнгөрүүлэн, зуны халууныг халтуур хийж гэтэлгэх бөгөөд намар ичиж, хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жил нөхцүүлнэ.
Өтгөс, хуучид энэ хоёрын үгнээс бус үнэн юмгүй, баруун, зүүн дөрвөн зам, нарантуул, налайх энэ дөрвөөс өөр явах газаргүй гэж санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хотын тарчиг байдалд хүргэн ядан амьдарна.
Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд шинэ хотын соёлд нэвтэрхийг үл хүснэ.
Хүмүүжил нь ийм гунихралтай байдлыг хөдөөний хүү өөрөө бас яахан мэднэ.
Хотын  дарга ба сайд нарын гайг мөн хэрхэн танина. Дэмий л дадсан байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг хотын иргэдийн  ихэнх хөдөөний   хүүгийн адил нүдээ аньж, чихээ бөглөн, урбан соёл гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй бөглөрсөн замд уураа барахад тулжээ.
Хайран, хайран, хөөрхий, хөөрхий,
Гэтэл хөдөөний  хүүгийн нэг нөхөр нь америкт сургууль төгс ч ирсэн өдрөөс эхлэн, хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч, нэг гудам айл сэргэв.
Налайхаас цааш газар байдгийг мэдэж, хотын соёлыг  танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв.
Ядуу монгол баян монгол болов
Хөдөөний  хүү хотын хүү болов
Юутай завшаан, юутай баяр,

Д.Нацагдорж     Хуучин хүү зохиолыг өөрчлөв.

2009 он ntsoom


start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Luftballons (зочин)

Шинээр сэтгэсэн, сонирхолтой бичлэг болжээ.
Гэхдээ хотын хүү гэхээр өнөөдөр энэнээс арай өөр дүр зураг буумаар санагдах юм. Магадгүй аймгын хүүтэй илүү дөхөж очсон ч юм шиг. Миний л бодол шүү.

ntsoom

Luftballons chinii zovolsonoor oorchijchihloo arai deer bolson baihaa tnx

КО'шейк

хамаг малаа залхуугаасаа болж зудны үзүүрт ширвүүлчихээд зовсон хүн жаргаж, золбин нохой зоолдог гэж хөнгөмсөгөөр найдаж “хүрээ“-нд ирсэн энэ хөдөөнийхөн үү. гэтэл яаасан хотын захаар гэртэй, лаа дэнгийн гэрэлтэй, эксэл элентрахан машинтай, халтуур малтуурхан ажилтай, толгой нь гэдэснээсээ хоосон ийм л дүр зураг ... зам гарахдаа үхэр шигээ бэлжиж /хашихаас аргагүйд хүргэсэн/, бэлчээртээ яваам шиг гудаманд сарьж ...

Ntsoom (зочин)

ХА ха энэ Кошейк лаг хэлсэн байна шд

Турьхан (зочин)

хэ хэ хэ. хөөрхөн юм бичдэг туучий вэ? би л наад нөхөртэй чинь адилхан налайхаас цааш газар үгүй гээл амьдарч байна даа

ntsoom

амьдарлаа өөрчлөө, ядаж налайх ороочээ.

joe (зочин)

гоё болжээ нэг өгүүллэг бүтээчих юм байна даа ингээд бичээд байвал нэг сэдвээр утгыг нь алдуулахгүйгүйгээр бичээд эхэлвэл ямар вэ

Ицми (зочин)

хэхэ гоя бичсэн байшд

Цоомоо

хэхэ байнаа байна бас айн

maya (зочин)

аааягүүү , их бодож байж бичсэн бичлэг байна даа , гоё болжээ

Гана

ааааааааааааааааааая лаг л болж

FC

Гоё бичсэн байна шүү би Ntsoom-ийг ийм юм бичдэг гэж бодоогүй шүү надад маш их таалагдав ккккк

barbie

Ай хөөрхий стоо нэг нүдэнд харагдаж чихэнд сонсогдох шиг болов. Өөрийнхөө амьдралыг ингэж бичээд уншихиймсан.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)