NTSOOM : Би дүлийрмээр байна...

Би дүлийрмээр байна...

Би дүлийрмээр байна. Би таг дүлий болмоор байна. Энэ их хэрэггүй дуу чимээг сонсмооргүй тайван амгалан баймаар байна. Дуг нойрон дунд сигналдах хажуу байрны машины дууг, хүүхэд цочиж сэртэл хаазлах спорт машины янданг, хойд цэцэрлэгт хэрэлдэх хоёр архичинг, өглөө эрт сигналдах хогны машины дууг сонсмооргүй байна. Надад нэг танил байх. Тэр нөхөр олон жилийн өмнө ажлын байрны ослоос болоод хоёр чих нь дүлий болсон. Одоо надаас залуу харагдаж байхын. Сайхан стрессгүй үнэн тайван амьдарч байна золиг гэж. Хэрүүл уруул байхгүй, хэрэгтэй хэрэггүй юм сонсож сэтгэл санаа уймрахгүй үнэн тайван. Тэрний сонсоогүй бүгдийг би хүссэн хүсээгүй сонсоод л шууд стресстэнэ. Хотод амьдрах бид нар ямар их дуу чимээнд байдгыг хөдөө хэдэн хоног явж ирээд л мэдрэх юм даа. Би дүлийрмээр байна. Хэрэгтэй бол чихний аппарат л зүүнэ биз. Сонсох юмаа сонгоод л тэр нь ч амар юм дөө. Хэрүүл уруул муу муухай юм сонсогдоод эхэлбэл унтраагаад л хаяна биз.  Би дүлийрмээр байна. Би таг дүлий болмоор байна.

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Коала

кккк миний шөнө л боддог бодол байна даа. Зам дээр унтаж байгаа юм шиг санагддаг шд хэхэхэ хөдөө амьдарвал амар юм дөөө

ntsoom

Хэд хоног хөдөө байгаад ирсэн аймаар стресстэй байнаа.

3apaa

Стресс менежмент гэж сайхан юм байнаа бас. Шийдэгдэх юманд санаа зовох хэрэггүй, шийдэгдэхгүй юманд бүр санаа зовоод хэрэггүй гэж :P

Турьхан (зочин)

дүлийрч яах гэсэн юм бэ? адилхан л хашигчаад явж байхгүй юу хэ хэ хэ

Зочин

Миний хүү сая олимп-д орох байж дээ

Жигээ (зочин)

Миний хүү сая олимп-д орох байж дээ
аа тийм, дараа бас бий шүү

SUNshine (зочин)

туй туй туй муу ер байгаа даа,

Ицми (зочин)

за яахуу дээ... хаячих... хогны машин дуугарахаар нь дагаж аялаал. хоёр архичин хэрэлдэхээр нь шоолж инээгээл... бүдүүн яндантай машин дуугараал хаазлаал давхихаар нь залуучууд битий элдэв юманд орчоосой гэж хойноос нь залбираал... сайхан тайван амьдралыг өөрөө өөртөө бий болгочихгүй юу дээ. заавал дүлийрэх ямар шаардлага байна хэхэ

joe. (зочин)

дүлий болно гэдэг тэрнээс хэцүү бишүү

гэхдээ зүгээр л зүйрлүүлж хэлсэн байх хааяа хотод байх хэцүү шүү гудамжаар дандаа ууртай хүмүүс л алхаж байхын

hicheel.mn (зочин)

Боловсрол, танин мэдэхүйн чиглэлээр блог хөтөлдөг мөн бусадтай өөрийн мэдлэг боловсрол, санал бодолыг хуваалцдаг эрхэм блогч та бүхнийг энэхүү буланг хамтдаа хөгжүүлхийг уриалж байна. Та манай сайтад бүртгүүлэн гишүүн болсоноор мэдлэг буланд мэдээлэл оруулах эрхтэй болох юм.

Өөрийн блогт бичсэн нийтлэлийн товч хураангуй болон блогт байрлах бичлэгийн линк зэргийг оруулахад л болно. Мэдлэг оруулхад маш хялбар бөгөөд дэлгэрэнгүй унших товчийг дархад таны блогруу орох юм. Өөрөөр хэлбэл бид таны блог дээрх нийтлэлийг бусдад түгээх түүгээр дамжуулан таныг сурталчилна гэж ойлгож болно. Хэрэв таны нийтлэл чанартай, хүмүүст хүрсэн, их үнэлгээ авах юм бол бид таныг урамшуулан шагнах болно.

Шагнал
Хамгийн их үнэлгээтэй нийтлэл, хамгийн их уншсан нийтлэл, хамгын их ГОЁ үнэлгээ авсан нийтлэл зэрэг 3-н төрөлөөр 14 хоног тутамд шалгаруулан дэлхийн шилдэг англи хэлний цуврал видео хичээл болох English For YOU 77-н цуврал маш ойлгомжтой видео бүхий 4-н DVD хичээлээр шагнах юм.

Мэдлэг буланд мэдээ оруулсны давуу талууд:

1. Өөрийн нийтлэлийг бусдаар үнэлүүлэх
2. Өндөр үнэлгээтэй нийтлэлдээ урамшуулал авах
3. Мэдлэгээ бусадтай хуваалцах
4. Өөрийгөө бусдад таниулах

Мэдлэг буланд нийтлэлээ оруулж өөрийн мэдлэг чадвараа бусадтай хуваалцацгаая.
Вэб сайт: http://www.hicheel.mn

Эхлэл ДИЗААН

Дүлий хүн наадхыг чинь уншвал чамайг алчих биү хүсэх зүйл биш байх гэхдээ ыол ыоддог ыодол хэрэгжүүлээд бол хэрэггүй санаа

bataa

Чи дүлий байвал жаргана даа
Чихээр үхэл шиг биш
амьдрал шиг зовлон
Цаг тутам чихэж байдаг хойно

Чи сохор байвал тайвширна даа
Нүдэнд нүгэл шиг үнэн биш
буян шиг худал
Нэвт шувт харагдаж байдаг хойно

popo (зочин)

za 10 jiliin and maani dyliirchihvel odoo yana ve yana ve hehe dyliireed yahiin bee hu .. ooroo arhitehtorchin baina duu chimee nevtryylehgyi hanatai baishin bariad suuchihaa naizaa

Света

Хүссэн юм хүзүүгээр гэдэг үг байдаг шд түй түй. Гэхдээ хэрэггүй дуу чимээнээс болоод шөнийн нэг цаг өнгөрчийход би гэдэг хүн ингээл блог ухаал суужийшд.

altaa (зочин)

manai neg egch dulii bj bgaad hagalgaand orood chih n zugeer bolchihson chin daraa n sain untaj chadahgui hetsuu bn geed ugleed bsan shd he he... yer n dulii bh n saihan bdag bhoo... ungursun zun hotod ochood unen stressdehee shahsan shu....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)