NTSOOM : Өнгө ба дүрс

Өнгө ба дүрс

Тэртээ тэртээ ч гэждээ нэг байна уу хоёр жилийн өмнө байхаа аав маань нэг охин дагуулж ирээд. За цоомоо танилц нэр Батцэцэг, Бор ахы чинь дүү. Жилийн өмнө багшийн дээдийн зургийн анги төгссөн одоогоор онцын хийсэн юм байхгүй байгаа. Доор нэг өрөө бэлд тэнд зураг зуруулана гэдэг байгаа. Аавын хэлсэн юм надад тушаал шүү дээ. За л гэлээ. Тэгээд нөгөө охинийг чинь оруулаад л будаг, бийр, планшет цаас бэлдэж өгөөд л дүүгийнхээ багын зургийг эхлээд зурууллаа. Дажгүй надаас хэдэн хувь илүү зурдаг юм байна. Тэгээд л дараа дараагаар нь хэд хэдэн зураг зуруулж гарийг нь нилээд зүгшрүүлээд. Одоо хуулж зурж болсоон зураач хүн өөрийн гэсэн арга барил, бичилттэй байх хэрэгтэй энэ олон зураач дундаас Батцэцгийн гэдэг зургийг гаргаж ир гэлээ.  Хэд хоногийн дараа их хөөрхөн бусдаас ялгарах зураг зурсан байлаа. Түүнээс хойш өөрийн гэсэн арга барилтай зургийг нь цуглуулаад, ах дүү хамаатан гээд ойр орчмийн хүмүүсээ уриад анхны бие даасан үзэсгэлэнг нь гаргасан даа. Ингэж л Батцэцэг гэдэг залуу зураачийн уран бүтээлийн зам нь эхэлсэн юм даа. 9 сарын 6-8 хооронд Уран зургийн галлерейд хоёр дахь Өнгө ба Дүрс нэртэй үзэсгэлэн нь гарсан байна лээ. Би очиж баахан зураг дарлаа. Их өөр, их сайн зурагнууд тавьсан байсан. Батцэцэгтээ цаашдыхан уран бүтээлд их амжилт хүсээд, дэлхийд монголын нэрийг дуурсах сайн зураач болоорой гэж ерөөе дөө. Yзэсгэлэнд тавигдсан зурагнуудаас нь сонирхоорой. Нээрээ зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан байгаа тул хуулбарлахыг хориглоно шүү.

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Tseegii (зочин)

Yamar saihan zuragnuud ve taalagdaj bna shu tsaashdin uran buteeld ni Battsetsegt amjilt husie

popo (зочин)

Naiz ni ch yamar iimerhyy jigleliin zuragiig oilgoh bishdeee.. gehdee davgyi zursan yum shig baina shyy urlag meddeg hynd bol teee ... yutai ch Battsetsegt tani amjilt hysiee gej ... yu bainadaa Tsoomoo

Хэрлэн (зочин)

чиний шавийм байшт түгүүл... бахархмаар юм...

SUNshine (зочин)

Зүг чигээ олоход нь Цоомоо хувь нэмрээ оруулсан байна шдэ,
зургууд нь маш таалагдаж байна
харин Battsetseg гэдэг нэрээ арай гоеоор өөрөөр бичвэл гэж хэлмээр байна, гое зурган дээр нэр нь онцгүй бичсэн байна

ntsoom (зочин)

Tseegii Tiimshuu sain zursan saihan zurguud
Popo yumgui dee ntsoom geed minii yahoo id shuu dee bichne bizdee
Herlen bi bolon manai aav zugiig ni chigluulj ogson hunuus shuudee busad ni battsetsegiin avyas zutgel shuudee
Sunshine Ter muuhai bichsen ni minii ajilaa huuluulahgui sanaatai tamga darsiin ooroo goyo gariin useg tamgatai bolson bna lee nadad photoshop baidaggui tegsen bol buur orig temdeg tavih bailaa

chimeg (зочин)

BURHAN ODOO GOMDMOOR YMAA YMARIIG NI IIM YMARIIG NAD SHIG MUHAR CH YM SHIG IIM AVIYASGUI BOLGOCHDOG BNAA.HUVIARLALT NI SHOG BNAA GEED BURHANTAI ZARGALDAAD BHGUI YU

ntsoom

chaddag yamar negen yum chamd zayasan l bgaadaaa ter burhan

Sandag (зочин)

Chi chini mundag zuraach "eh bariad avchihsan" yum baina sh t. Booson eej gedeg biluu.

Esvel zuraachiig toruulchihsen ch yum uu. Tegvel zuraachiin huurai eej l geh baih daa

Зочин

нээрээ өөрийн гэсэн юм харагдаж байна шүү

Турьхан (зочин)

Сайхан зурагнууд байна.

Анчин (зочин)

эхний 3 н зураг нь гоя юм байна

Оранж

Хүнүүс яахаараа ингэж зурж чаддаг байнаа????? амжилт хүсий... Батцэцэгт

дурлагч

Монгол уламжлалт зургын аргыг өнгөлөг болгоод өөрийнхөө өнгө аясыг оруулаад сайхан зуржээ. Ажаад байхнээ хурц гурвалжин өнцөгүүд, хагас дугуй, дүнсгэр, үрчлээтсэн юм шиг нүүр их оржээ. Бичгийн хэвээр хүний зан характерыг тодорхойлж болно гэдэг шиг. Зургын хараад зураачын зан чанар, дотоод байдлын хэлж болхоор юм байна. Гэхдээ тодорхойлтоо алгасаад. Өөрийгөө их хайж, эрэлхийлдгээ гаргаж зургандаа илэрхийлдэг хүн байна тийм үү? Үзсэн хүндээ гоо зүй, ухаарал өгөхөөсөө илүү. Өөртөө зориулж зурдаг.

Гана

гоё юм аа гэхдээ хүмүүсийнх нь нүүр ижилхэн харагдаад байхын...

Үлэмжийн чанар

Гоёо зурдаг юм байна Хүмүүс уул ус гээд нутгынхаа зургыг ханандаа өлгөдөгийн надад ямар уул ус гэхээр юм байх биш бага тойргынхоо нэг гудамжийг хар цагаан өнгөөр зураасаар татлага хийлгэж зуруулах юм сан

AntiDotE

Өвөрмөц өнгө аястай юм аа. Сайн байшдээ.

maya (зочин)

сайн уу , ямар гоё зурагнууд вэ. Мэдкү ч гэсэн Батцэцэгт цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсмээрайнаа хэхэ.

Oyuka (зочин)

hi. uvurmuts uuriin gesen ungu ayastai zuragnuud bna. Zuraachdaa uran buteeliin undur amjilt husiye.

ntsoom (зочин)

Sain zurdag bolson bna lee shuu

Батцэцэг (зочин)

Санамсаргүй таны блогийг олж үзлээ.Тэр үеийн зургаа харсан их сайхан санагдлаа. Аргагүй л Нямсамбуу дарга ,Цоомоо ах та нар минь намайг энэ уран зургийн сайхан ертөнцөд оруулж миний нүдийг нээж өгч билээ. Тэр үеэс хойш зураг миний амьдралын нэг хэсэг болсон хэзээ ч хувирашгүйгээр. Та нартаа үргэлж баярлаж явдаг шүү цаашдаа ч гэсэн хийсэн бүтээснээрээ илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна. Урлагийн тэнгэр ивээг.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)