NTSOOM : Гуруун санаа өгүүлнээ...

Гуруун санаа өгүүлнээ...

1. Эхний санаа мот болон сэтгүүлийн сав.

Их сургуульд байхдаа Зөвлөлт холбоот Орос улсын Архитектура гэдэг сэтгүүлүүд надад байдаг байлаа. Нэг өдөр ангийхандаа авч очиж үзүүлэх гэж дипломат гэдэг цүнх хоёрыг дүүргээд гараа сарвайтал бариад очиж билээ. Тэр сэтгүүлүүд одоо ч надад байдаг. Гэр оронд сэтгүүл болон түлээг хийх савыг амархан аргаар шийдэж болох нь. Лист төмрийг хайчлаад нугалаад шир болон олсоор бариул хийгээд л боллоо.

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

2. Үүдэнд тавьдаг тавиур. Зарим нэг газар хананд нь шууд тогтоох аргагүй цаагуураа цахилгааны шугам явж байгаа ханатай байрууд байдаг л даа. Дөрвөн хөлтэй тавиур тавьна гэхээр зай багатай нтр асуудлуудтай газар тохирох тавиурын санаа. Дээрхи тайлбарт булангийн тавиур хамаарахгүй болно. Хананд өрөмдөх шаардлагагүй түшүүлээд л тавьна. 

Photobucket

Photobucket

Photobucket

3. Ном болон элдэв зүйлсийн тавиур. ДСП гээр хийсэн хэдэн тавиурыг дөрвөн өнцөгт нь труба орох хэмжээгээр цоолоод трубагаа сүвлэнэ. За дараагийн алхам бол зураг харж байгаад л олс болон элдэв сонин содон хээ бүхий даавуу цуулаад тэрийгээ сүвлээд л сүвлээд л байна. Тавиурууд олс болон даавуун даа л тогтоно гэсэн үг шүү дээ. 

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

За нэг иймэрхүү. Санаа авна биздээ.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Макү

санаа авсааан

Elegiya

like

Khan-So

kk like2 gaihaltai

seiko (зочин)

guruun sanaanaas iluug avchihloo tnx.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)