NTSOOM : Би бодды маа ...

Би бодды маа ...

    Ойрд нэг юм санаанаас гарахаа болиод удаж байнаа. Миний эргэн тойронд олон хүн хөгшин настай ээж, аавыгаа асраад гэцүү байнаа. Өөрийн гэсэн тухтай амьдрал байхгүй. Байнга ээж, аавын төлөө санаа зовоотой. Хэнтэй үлдээхүү, хэнээр өдөр хоолыг нь хийлгэх үү, ганцаараа байхдаа түлэгдэх вий, бүдэрч унаад гэмтэх вий. Энэ олон асуулт санаа зоволтоос болоод ажил тухтай хийхгүй, ийшээ тийшээ гараад хэдхэн цаг ч шоудаж чадахгүй. Өөрийн гэсэн жаргалтай амьдрал бахгүй байна шүү дээ. Бид нар барууны хүмүүжлийг хүнэлэг бус харгис хөгшчүүлээ шууд асрамжинд өгдөг гээд л муулдаг надад бол тэр хамгийн зөв шалгарсан арга байнаа гэж бодлоо. Залуу байхдаа жаахан мөнгө хийж аваад насны эцэст очиж хэвтэх асрамжийн ( жаахан муухай сонсогдож магадгүй сувьлалын газар) байгуулнаа. Та нарын зарим нь бодож байгаа байх. Ямар нүгэлтэй золиг вэ? Аав, ээжийнхээ ачыг хариулахгүй гэж. Хамгийн зөв ачийг нь хариулах зүйл бол энэ л байнаа. Ганцааранг нь гэртээ үлдээж зовоохгүй, цагаар хоол идчихнэ, найз болсон хэдэн хөгшчүүлтэйгээ бөө халаад цаг өдрийг зугаатай өнгөрүүлээд. Хаяа хүүхдүүд нь ирээд уулзчихана. Зүгээр санаа байгааз. Гэхдээ тэр Батсүмбэрийн тэнд байдаг шиг тийм шорон хийхгүй ээ. 5 одтой зочид буудал шиг хийнээ. Өөрөө хамгийн тансаг өрөөнд нь суугаад жарганаа. Эцэст нь хэлэхэд энэ бол хамгийн шалгарсан зөв гарц шүү. Үр хүүхдээ зовоохгүй, намайг асраад миний хүү хоёрын хооронд амьдар ч байхыг би хармааргүй байна. Миний ойр дотны их олон хүн тийм байдалтай амьдарч байна. Хажуудах нөхөр нь тогтохгүй, үр хүүхдүүд нь гэртээ орохгүй тойрч гүйгээд л. Аам ээжийгээ асраад хамаг залуу насаа өнгөрөөсөн миний хамаатны эгч одоо хашаа байшинд тэтгэврийн хэдэн цаасаа арай ядан хүргээд тарчиг амьдарч байна. Үүнийг хараад л би бодсон. Үүнтэй ойролцоо санаа бүхий нэг бичлэг байнаа. Саншайн санал болгосын уншаад үзээрэй. Би бодды маа хөгшчүүлийн 5 одтой сувилалын газартай болноо гэж ...

start=-16 , cViewSize=50 , cPageCount=1

34 сэтгэгдэл:

null
Оранж

Мээдкү. аль нь зөв юм болдоо? гэхдээ 5 одтой сувиллын газар бол гоё л байна.

Света

Хөгширчихөөд хүүхдүүддээ гай болохгүймсан. Буруу зөнөж тэнэгтэхгүй, өвчинд шаналж асруулахгүймсан гэж боддын. Байгуулчихвал би шууд сайн дураараа очы шөө. Захиалга өглөө.

ntsoom (зочин)

Миний зөв дөө. Жаахан бодоод л үз. Үр хүүхдээ зоввохгүй амар шүү дээ.

MES POSTZ

Одооноос захиалгаа өгчий Наран талдаа байгаль харагддаг том цонхтой өрөө байвал их сайн байна. Гаднаас үеийн чуганц нар оруулхад асуудалгүй биддээ ккк?

Турьхан (зочин)

үнэхээр үр хүүхдээ сайн хүмүүжүүлж, тэднийгээ хайрлаж өсгөж чадвал хүүхдүүд чинь чамайг асрамжийн газарлуу яасан ч явуулахгүй байхаа. асрамжийн газар биш өндөр настанг гэрээр асардаг үйлчилгээний байгууллага байвал надад лав илүү дээрээ.өвчтэй зовлонтой, өндөр настай ч гэсэн дэргэд минь байвал жаргалтай

Jessica (зочин)

Уул нь үнэн ш дээ. Би лав хөгшрөөд хүнд гай болчкухан шиг л байхыг хүсдэг. Нээхээрээ намайг бас бүртгэчих тэхүү? хэхэ

Melody

Хөөх нээрээ хөгшрөх дөхжаагаам байшд бодох л хэрэгтэйм байна

LoveLove

Гэхдээ л хүүхдүүдээ ач нараа хараад суужаах сайхан байх гээд бодоодын тэгсний оронд сургуулийн хүүхдийн өдөр өнжүүлэх гэдэг шиг настны өдөр өнжүүлэх байвал дээр. өдрийн цагаар эсүүл бүр хонож болохоор гэхдээ дуртай цагтаа очиж болдог гишүүнчлэлтэй ч юм уу тийм газар байвал би очноо

Ицми (зочин)

ер нь бол харгис. гэвч үнэн. бултах аргагүй үнэн. би ч харгис зан гаргаад л ээжийгээ орхиод гарсан хүн шүү дээ. кк. би ч хатуу л хүн л дээ ер нь вол. миний хүүхдүүд ч гсн хожим надад хатуу хандах байх оо гсн кк

Гана

одооны нөхцөлд бол тэгээл харахаас яахав... харин хэдэн жилийн дараа цаг өөр болох байх л даа... гэхдээ зовлонгүйгээр хардаг байж болно ш дээ...

AntiDotE

Хэн ч, хэзээ ч өөрийнх нь үр хүүхдээс нь илүү байж, асарч халамжилж чадахгүй шүү дээ. Хоол унд, орон байр, хувцас хэрэглэл, асаргаа сувилгаа гэх мэт нь дутахааргүй байж болох ч төрүүлж өсгөсөн үр, ач, тэднийх нь хайр энхрийлэл, тэднийгээ хайрлах хайр сэтгэлийг юугаар ч орлуулах аргагүй. Хүн гэдэг сэтгэл зүрхээрээ л амьдардаг амьтан шүү дээ. Дулаан байр, тансаг хоол, ганган хувцас, сайн үйлчлэгч байгаад л болдог бол энэ баячууд чинь бүгд л их жаргалтай амьтад байна шүү дээ. Гэтэл бодит амьдрал дээр бараг эсрэгээрээ байдаг. Худалч хүнд бараг дутагдаж гачигдах чинь харин жаргал юм бишөө. Харин гэрээр нь асарч үйлчилдэг үйлчилгээ байвал авахсан.

Арслантай авдар

Би зуун хувь эсэргүүцэж байна.Үр хүүхдээ ийм бодолтой өсгөвөл өөрийгөө л харааж суухаас яахав.Ер нь ч намайг өөрөө зүтгээд тийм газар луу явна гэвэл надад гомдоод сүйд болох байлгүй.Харин тэгж үр хүүхдээ зовоогоод юүхэв.

AntiDotE

Нээрээ чиний блогт орж ирээл ямар ч зураггүй баахан текс байхаар шал сонин санагдаад байнаа. Нэг л баахан шамбааралдсан хар юмнууд гэсэн.

ntsoom (зочин)

Сээгий үлдээсэн бүгдэд талархаж байнаа. Хүн болгон өөрийнхөөрөө л хөгширнө дөө. Гэхдээ л эцэёдээ хүний гарт оржил таараа тэр үед хүүхдүүд чинь бүгд ажилтай, ямар ажлаас нь гаргалтай биш явжил тааран даа. Өөрийнхөөгсэн хамаг юмаа авч очоод байралдаг байр хийнэ шүү дээ. Захиалга аваад эхэлсэн үү одоогоор бараг надтай нийлээд 5 хөгшин байнаа гсн

barbie

Надад зүүн тийшээ харсан тэр хана нь тэр чигтээ шилэн цонхтой нэг өрөө хэрэгтэй байна. Би жаахан бээрэг учраас камен зуух бас номын гоё том тавиуртай байхад болно. Бусдыг нь өөрөө зохицуулна гэсэн. Үр хүүхдүүд минь өөрсдийнхөөрөө амьдраг гэж би бодож байна. Тэгээд баяр ёслолоор сайхан уулзаал. Улиг болсон тоорцог, дээл, цагаан ултай бахиал өмссөж эрх эргүүлсэн эмгэн болмооргүй байнөө.

owoo (зочин)

amidralaas ara i hol oilgolt bn

ntsoom

Удахгүй амьдралд ойртоно доо яалтач гүй Барбигийн захийлгыг авлаа. Яг хийгээд эхлэхээр өрөөгөө сонгоорой гсн

cool_on

ug ni naadah chini dajgui sanaa ch yum shig daanch mongolchuudiin yos zanshild iimerhuu yumiig tseerledeg tiim uchraas mongol humuus iim zuiliig ihenh taashaadaggui bi ch bas demjihgui bnaa

Хэрлэн (зочин)

би хөгшин болоод лав хүүхдүүддээ гай болноо ядий... хэхэхэ гэхдээ үр хүүхдүүд ач зээ нараа хараад байж байх нь жаргал байх гэж боддийшт

Зочин

Нэг юм ойлгоо. хөгширөөд хүний гарт орох үедээ л гэж байгаа юм аа. Өөрөө хоолоо хийж чадахгүй, хараа муудсан, хэвтэрт орохын наахнуур шүү дээ

popo (зочин)

tsoomoo naiz ni orno shyy haha zahialga ogchihieoo zov sanaa baina shyy

SUNshine (зочин)

Бид нар шиг хүмүүжсэн хүмүүс бол тэгж чадахгүй л болов уу. Хэрвээ тийм байх хэрэгтэй бол хүүхдүүдээ насанд хүрэнгүүт нь гэрээсээ гаргаад л бие даацгаагаад яв гээд л гаргах хэрэгтэй байх, гадныхан чинь баяр ёслолоор л гэрийхэнтэйгээ ээж аавтайгаа уулзалддаг, хөндий өсчих лээр өөр л байдаг байх, манайхан шиг гэр амьтай гэр бүл ээж аав ах дүү гэдэг хүмүүст жаахан хол л сонсогдож байна. Бүр анхнаасаа л өөр байвал юу юм гэхээс ...... энд энэ тухай нэг ийм бичлэг байна лээ. http://altargana.blog.banjig.net/post.php?post_id=236961

ntsoom

Яана вэ? Бид хүссэн хүсээгүй тийм харилцаанд ороно шүү дээ. Гэхдээ би лав хувьдаа хүүгээ орхиод асрамж руу гаа явнаа.

secretwish (зочин)

санал нэг бна, ийм газар байх хэрэгтэй л гэж боддын, үр хүүхэдгүй хүмүүс ч бас байгаа, би ч бас хөгшрөхөөрөө ийм газар очих юмсан гэж боддын, тэхдээ нилээн тартагтаа туларахаараа...

SUNshine (зочин)

Бид өөрснөөсөө эхэлвэл ч болох байх өө өөрчлөгдөх байх, гэхдээ тэгээд яг цаг нь тулахаар яаадаг л бол ккккк. За үнэхээр биднийг хөгшрөх үед чи тийм газар байгуулчвал Саншайн ч гэсэн очноо өвгөнтэйгээ цуг кккк

ntsoom

Миний нэрэмжит газар байх юм чинь блогынхоо найз хөгшчүүлийг үнэгүй авнаа. Эсвэл хамтраад байгуулчихяаа.

POPO (зочин)

TEGIE NAIZ NI UDAHGYI UVGUN BOLLOO NAG NAG NAG

harmogu (зочин)

сүүлийн 2 жил эмээ өвөөгөө асарсаан...Тэгж боддог... шантардаг байсан... Яагаад бусад хүүхдүүд хүссэнээ хийж байхад би цаг 20 минутын завсарлагаараа гэрлүүгээ гүйж хоол хийгээд, өвөөг хуурайлаад ингэж амьдрах ёстойн гэж гомдмоор үе ч байсан.. Танд надархуу хүүхэд эсүүл дүү байсан бол та ингэж зоволгүй өөрөө орж гараад яваад байж болох л юм.. Гэхдээ юу л удаа гэж.. Иймэрхүү зовлон шиг санагдаж байсан зүйл одоо бодоход жаргал байжээ... Эмээгийхээ хөлийг атгаад дэргэд нь хонох, өвөөгөө эргүүлээд тойруулаад хуурайлаад, түшиж суугаад, хоолыг нь зажилж өгөөд... Одоо байхгүй.. найз нөхөд, шоудалт, тиймрхүү цаг үхэх хүртэл зөндөө гарна. Гэхдээ эмээ өвөө дахиж олдохгүй.. Ялангуяа ээж, аав.. Эхнэрийг дахиад авч болно харин ээж аав, гэр бүлийг бололхгүй, ганцхан байдаг гэж үг бийшд.. Тээршаах хэрэггүйдээ.. Дараа нь харамсахгүйн тулд аз жаргал болгоод амьдарсан нь дээр байх. Яахав 5 одтой асрамжийн газраа байгуулна л биз.. болохгүй юу байхав.. Муу үр хүүхэдтэй хүнүүс тэнд чинь очих л байх тйимээ..

Эхлэл ДИЗААН

Миний бодол бол хөгширсөн хойноо үр ач нараа тойруулаад л налайж суух хамгийн сайхан төгсгөл гэж хэхэ намайг лав асрамжинд аваачиж өгвөл шууд амиа хорлоноо яаады хэхэ

Эхлэл ДИЗААН

өө энэ harmogu яг миний замаар замнасан байна яваад өгөхийн цагт бүх зүйл новш болж санагдсан дэндүү хайртай байсан болоод ч тэрүү араас нь тэгдэг байж ингэдэг байж гэсэн бодол бодохоор уйлчих гээд байдаг юм тэгэхээр миний хувьд асрамжийн газар бол байж болшгүй хэрэг миний хувьд шүү !!!

Цоомоо

би л лав эцэг эхээ дэрэгдээ байлгаж байгаад л дуусна тэр сайхан амьтадаа хажуудаа байлгах чинь жаргал шуу даа

Янзагахан

Нцоомоос чи хөгшчүүлийн асрамжийн газарт очиж үзсэн үү гэж асуумаар байхын. Хүн хэзээ ч өөрийн аав ээжийгээ асарч байгаам шиг хүний хүнийг асарч хайрладаггүйм шдээ. Чиний барина гэж байгаа асрамж баригдвал сайхан л байна. Харин асрах хүмүүс нь ямар байх бол, чи эзэн нь үргэлж байгаад байхгүй чамаас хойших эзэн нь удирдлага нь ямар байх бол... Эцэг эхээ тийм газар авиачихаад би лав бүтэн нойртой хонож чадахгүй эээ.

мөнхцэцэг (зочин)

бие сэтгэл 2-г салгаж болдог бол энэ махан биеийг сувилахад таатай газар болох нь .харин өтөлсөн болохоос үхээгүй тул сэтгэлийг нь асрах газар бол ???,,,эх эцэг хүүхдээ садаа боллоо гээд асрах сургуульд өгөөд,үр бид нь амь амьдрал хэцүүдлээ гээд хөгшидөө тусгаарлаад салцгаах байсан юм бол хүн үржээд хэрэг байгаа юмуу гэж бодогдох юм , тиймээс мөнгө сэтгэлийг хүртэл жолоодоход хүргэсэн энэ нийгэмээ хүнлэг ардчилсан гэж нэрлээд өөрсдийгөө устгаад байгаагаа өөрчилвөл энэ асуудал ч бай бусад асуудалч аяндаа зөв болно,тиймээс тархиний тураалаасаа салах л хэрэгтэй байна даа

Khan-So

Bi olon ym uglej zemlehgui gehdee amidrald shn zuil Bol eejiinhee eruul enh bhiig harah Kkk zazoo bas l boddog bodol sanadag Sanaa bn amjilt ok

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)