NTSOOM : Өвдөж зовоод хэвтэрт ...

Өвдөж зовоод хэвтэрт ...

Өвдөж зовоод хэвтэрт орсон нэг нөхрийг найз нөхөд нь эргэхээр ирж :

-Чиний бие тааруу гэж дуулаад бид хэд хүрээд ирлээ. Чи минь уйдаж байгаа байлгүй. Хэдэн найз нь хань болж хонон өнжин дэргэд чинь байнаа. Чи юм идмээр байна уу? Юу хүссэнийг чинь авчирч өгье гэцгээжээ. Өвчтэй нөхөрийн сэтгэл ихэд уярч:

-Ай найз нөхөдтэй байх ямар сайхан юм бэ? Би ганцаардаад яая даа гэж бодоод хэвтэж байлаа. Та нар хоноод явдаа хэмээн нулимас унагах шахан хэлжээ. Нөхөд нь:

-Одоо муу найзыгаа сувилнаа. Эм тан, халуун цай юу хэрэгтэй? хэмээн яриа дэлгэж, архи дарс ууцгааж байгаад унтацгаажээ. Шөнө өвдсөн нөхөр нь өндийж цай ус ч хамаагүй дөхүүлж өгөөч гэсэнд сэрэх амьтан нэг ч байсангүй. Тэгэхээр нь арай хийж нэг босоод газар унтаж байгаа нөхдийнхөө дээгүүр сэмхэн алхан явтал нь нэг найз нь сэрж:

-Чи орноосоо босоод хаачих нь вэ? гэжээ.

-Үгүй ээ зүгээр ... жаахан цай уух гэсэн юм гээд савтай усруу мөлхтөл найз нь:

-Тэгвэл надад нэг аягалаадах аа. Ам хатаж үхэх гэсэн гэдэг.

Эх сурвалж: Зуун зууны инээд номноос.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
comment (зочин)

ineedtei yum te

Зочин (зочин)

zzzassss sur shdee bdal yum bn

harmogu (зочин)

хөгийн наасан кк. Хөөгөөд явуулдаг газар биздээ

ntsoom (зочин)

Bugdiig ni hoogood naasn

заяц (зочин)

ахиж уулзаагүй гэдэгт итгэж байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)