NTSOOM : Машин машин машин ...

Машин машин машин ...

Би анх хэзээ машин гээч энэ 4 дугуйтыг харсанаа мэддэггүй юм. Бодвол намайг төрөхөд аль эрт машин хүмүүсийн хэрэглээ болчихсон байсан юм шиг байгаа юм. Аа харин манай эмээ одоо 80 гарсан хөгшин байх ба анх машин харсанаа эмээ маань нэг өдөр надад ярьж байгаан. Намайг хэдтэй байхад юм бэ дээ? мэдэхгүй жоохон л байсан юм. Аавтайгаа хамт хот орох гээд үхэр тэрэгтэй явж байхад өөдөөс тар түр дуугарсан 4 дугуйтай хачин юм гарч ирээд. Би учиргүй айж аав энэ юу вэ? гээд бараг уйлангаа алдхад аав энэ чичаан гэдэг юм аа битгий ай гэсэн гэдэг. Тэр чичаан хажуугаар өнгөрөхдөө учиргүй хар утаа гаргаад л би тэгэхэд паа пүү ямар муухай унгадаг амьтан бэ? гэж байсан гээд л ярьж билээ. Эмээ маань анх машинтай ингэж танилцсан гэдэг. Тэр учиргүй муухай унгадаг амьтаныг анх би 18 тай байхдаа номхоруулж гартаа оруулан барьж сурсан билээ. Ээжтэйгээ хамт жолооны курст суугаад л хүмүүс намайг хараад л энэ жоохон амьтан гэртээ ганцаар байдаг. Тэгээд ээжийгээ дагаад л явж байдаг гэж ойлгож байсан байгаа юм. Тэр үед том том хүмүүс курст суудаг байж л дээ. Миний бөгсний хорхой хөдөлчихсөн машин барих бөөн дур шөнө хүртэл зүүдлээд л өглөө хамаг хөнжил хөлд хэвтэнэ шүү дээ. Одоо машин бол миний дайсан. Яагаад гээч? Өглөө зогсоол дээрээс авна, масло үзнэ, тоос арчина, за тэгээд хүйтэнд бол халтал нь хүлээнэ тэр хооронд бол хөргөгчинд л түгжүүлбэл тийм байх болв уу? гэмээр арван хэдэн минут өнгөрнө шүү дээ. Гараад л бөөн бухимдал энд тэндээс ниссэн юмнууд хүрч ирж наалдчих гээд л төмрөөр цутгаад хийчихсэн юм шиг явган хүмүүс, паркад зугаалж яваа мэт холхилдоод л ойд яваа мэт тойрч бултаж нтр. За тэгээд болоогүй ээ жаахан яваад л бензиний гэрэл асаад л өчдөр хэдэд хийлээ ямар бага явж байнаа гээд л машинтай байхад пиво мив гээд сайхан зүйлийг бодсоны ч хэрэггүй. Нөгөө 4 дугуйтаа яах билээ. Ингээд л бөөн стресс. Гэх дээ л машингүй бол ажил амжихгүй шүү дээ. Яамаар ч юм бэ дээ? Золиг гэж ...
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
se (зочин)

Jolooch ajil haij bna, - garaashnaas avna - tos uzne - toos archina - huitend haltal huleene - 10 min gadaa zogsohiig uman chinee bodohgui - enuugeer teruugeer nisdeggui, mashinaa zugeer l barina - hul suljihdee mash sain - piav uulgana :D

Хэрлэн (зочин)

сто үнэн үнэн...

ntsoom (зочин)

SE чи нээрээ яг нэг хэрэггүй юм бичхээр олоод уншчих юмаа тэ. Бичих гэж оролдсон мань мэт нь бичдэг хүн биш байна өө.

se (зочин)

eee naiz ni tuslaya gesiishdee :D, tun sonirholtoi niitlel bailee, iimerhuu zuil bicheed baival ih zugeer sanagdajiine ;)

maya (зочин)

үүеээ гоё л болсон байшдээ,үргэлжлүүлээрэй амжилт шоо...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)