NTSOOM : Жижигхэн усан оргилуур ...

Жижигхэн усан оргилуур ...

 Өчигдөр нэг өрөвдмөөр ч юм шиг, инээд хүрмээр ч юм шиг нэг зүйлийг харлаа. Талбайн зүүн талд байрлах Шангрилла барилгын үүдэнд байрлах усан оргилуур дээр нээрээ улаанбаатар хотын бараг тал хүн цугларчээ. Тэгээд бодлоо Африкийн нэг жижиг цөөрөмд ангасан олон амьтан цугласан байдаг даа баримтат кинон дээр яг тэрэн шиг харагдав. Хотод тийм байгууламж үнэн дутаж байнаа. Нэт ухаж байгаад нэгэн санаа оллоо. Айл болгон хашаандаа эсвэл зуслангийн байшингийнхаа гадаа өөрийн гэсэн усан оргилуурыг хамгийн амархан, хямдхан аргаар хийх зөвөлгөөг оруулж байнаа. Цаашид хялбар хийж болох бүхий л зүйлийн талаар өөрсдөө буланд нийтэлж байх болноо. Санаа аваад өөрсдөө хийцгэе л дээ...

 

1. Энэ бяцхан оргилуурыг хийнэ дээ.

 Photobucket

2. Доорхи зураг дээр хийх усан оргилуурын огтлол зураг байна. Хэмжээг өөрийн хүссэнээр сонгож болно. Нийт 3 хэсгээс бүрдэх ба дээд, дунд, доод.

 

Photobucket

3. Дээд хэсгийг хийхдээ эхлээд фанерыг тойрог болгох хөрөөдөөд, голд нь ус гарч ирэх хоолойн диаметртэй ижил хэмжээний нүх гаргана. Дараа нь фанерийн гадна талаар гөлмөн төмрийг дээд хэсгийн өндөртэй ижил хэмжээгээр тайраад тойруулан хадна.  Ингэж дээд хэсгийг цутгах хэвийг бэлднэ.

 Photobucket

 

 4. Дээд хэсгийн ирмэгийг сонирхолтой байх үүднээс товруу бүхий резин нааж өгнө. Монголд ийм резин ховор учир өөр орлуулж болох зүйлсийг нааж болно. Жишээ нь дугуйны резин зүсээд наах, эсвэл електрон барааны гадна жийрэг дугуй дугуй товруутай гялгар уутыг нааж болох юм.

Photobucket

5. Дээд ирмэгийг тэнцүүлж зүснэ. Нэг юм мартав. Зураг дээр сумаар заасан Rope caulk хэмээх товрууг заавал хийж өгөх хэрэгтэй. Энэ нь цутгасан дээд тавцанд хувил болж гарах ба ус дагаж урсахаас хамгаалах болно.

 Photobucket

6. Дунд хэсэг. Гөлмөн төмрийг зурагт заасан хэмжээгээр бэлдээд усны хоолой орох нүхийг өрөмдөж гаргана.

Photobucket

7. Дунд хэсгийн голоор явах хоолойг зурагт заасан байдлаар угсарна.

 Photobucket

8. Хоолойг байрлуулсаны дараа дээд доод хэсгийг тус тусд нь цутгана. Зуурмаг аргуун биш бага зэрэг шигэн байвал цутгалт цэвэрхэн болно. 

Photobucket

9. Нивигээр сайн өнгөлөөд хатахыг хүлээнэ. Бараг 5 цагийн дараа хэвийг салгах хэмжээнд хатна. Зуурмагийн орцонд бага зэрэг гипс хийвэл түргэн хатна.

Photobucket

 Photobucket

10. Дээд болон дунд хэсэг хатаж байх үед доод хэсэг буюу суурийг бэлдэнэ. Сууринд зах дээр байх хуванцар түмпэн их тохиромжтой. Дээд хэсгийн диаметрээс хамааралтай сонгоно. Зурагт үзүүлсэн төмөр бол Дунд хэсгийг тогтоох болон оргилуурын ёроолд байх чулуунуудыг доош унагахгүй байх үүрэгтэй. 4 ширхэг төмрийг зөрүүлж тавьна. Голд үлдэх дөрвөлжин нүх дунд хэсгийн диаметртэй ижил байхыг анхаарна уу!

Photobucket

 Photobucket

 

11. Доод хэсгийг оргилуураа байрлуулах газар ухаж суулгана. Доод хэсгийн ирмэг ухсан газрын гадаргуутай ижил түвшинд байна. Дунд хэсгийг доод хэсэгт байрлуулаад тойруулан бетон цутгана. 

 Photobucket

12. Эцэст нь Зурагт харуулсанаар тороор бүрээд усны помпыг дунд хэсэгт хамт цутгагдсан хоолойтой нийлүүлж холбоно. Помпыг дурын загасны дэлгүүрээс авч болно. Хамгийн хүчтэйг нь сонговол дээр байх. дээд хэсгийг дээр нь хоолойтой бэхлээд л бэлэн боллоо. Усаар доод хэсгийг дүүргээд помпыг цахилгаанд залгаад л усан оргилуур бэлэн боллоо.

 Photobucket

Зиа хийгээд үзээрэй. Амжилт хүсеэ!

Photobucket

 Асуух зүйл байвал сээгий үлдээгээрэй.

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
turihan (зочин)

авсаархан хөөрхөн юмаа. Гаднаа нэг ийм юмтай болчоод гэртэй ч орохгүй суугаад байдаг хэргээ кккк

ntsoom (зочин)

Хөөгдөж ороод л уу. Орохгүй гээд л тэврээд уйлаал хэ хэ

Dream (зочин)

Гадаа биш гэрт байвал дээр байх өө. Тэхгүй бол манайд чинь нэг шороо шуураад л бөглөрчих жишээтэй ш дээ. Ганц гайгү ажиллаж байгаа усан оргилуур нь м даа тэр шангрила ийн урдах нь.

ntsoom (зочин)

Гадаа болноо урдаа шүүлтүүртэй байхад бөглөрөхгүй ээ

turihan (зочин)

харин тийн. ээж ороо гэж аргадаал, би эндээ дахиад жаахан сууя л даа гэж нялхраал. гоё санагдчихлаа.

Puujee (зочин)

Өчигдөр тэнгэр сайхан байхад ирдэг хүмүүсээс бараг 20 дахин бага хүн ирсэн юм шиг санагдсан. Дээр нэг цэлмэг өдөр автобусанд суух гэж явж байхдаа дайраад гарсан чинь пэг дүүрэн хүнтэй аливаа хүмүүсээ би хараадахая гэж яраж байгаад харсан шдээ хэхэхэ. Нээрээ би бараг 4 жилийн өмнө жижигхэн усан оргилуурууд хийж зардаг байж билээ. энэ нийтлэлийг нь хараад санаанд орлоо. 4ийг хийж зараад нэгийг өөрөөсөө ямар ч зардалгүй хийх мөнгө олчихоод, нөгөөдөхөө хийхээр олсон мөнгөөрөө материал аваад нөгөөдөхөө хийж амжилгүй өөр юм хийдэг болсон доо. одоо байгаад байдагийн.... нэгийг хийнэ дээ гээд бодоод л явдаг юм. оросын тосгон гэдэг нэртэй хэхэ. жижигхэн 2 хувинтай ус дамнуурган дээр үүрсэн орос бүсгүй худгаас усаа авч ирээд савтай цэцэгнүүдээ усалдаг байхаар. кккккк

ntsoom (зочин)

Одоо хийгээч бүүр томоор

Puujee (зочин)

odoo gantsaaraa hiij amjihguiee. harin humuustei hamtarch hiij boloh ym aa.

ntsoom (зочин)

би нэгийг хийж эхлэж байгаа дараа зургыг нь оруулнаа. Хүнтэй хамтраад хийгээч зах зээл байгаа шүү дээ

ганаа (зочин)

энэ ёстой дажгүй санаа байна аа
нцоом яахоо IDгаа өгөөч хө нэг юм хийх гэсэн чиний тусламж их байгаан байна аа

золоо (зочин)

ih goe yma manaih ger horoolold bdiinma bi hiicheed ta bvhend zurgaa ywuulna uur goe sanaa bnu ID uguuch

жанцан (зочин)

bayrlla ene zvv haij baisan shvv.

janstan (зочин)

OK bayrlla haij baisan zvilee olloo

ntsoom

Ene nasos zagasnii delguuruuded haragdaj bdag tendees hamgiin chadaltai ih us shahdagiig ni l avbal sain shuu.

ochirkhuyag (зочин)

Ene nasosiig haanaas olkhuu.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)