NTSOOM : 35=105 та юу гэж бодож байна .

35=105 та юу гэж бодож байна .

   Миний өвөг эцэг Сэлэнгэ аймаг төрсөн хүн байдаг байлаа. Гэхдээ би тэр хүний тухай тийм ч ихийг мэдэхгүй л дээ. Зурхай судалдаг, монгол бичиг бие даан сурсан, цагаан сар болохоор өөрийнхөө хэдэн хүүхдүүдийн жил, ус, суудал, зам мөрийг нь гаргачихдаг тийм хүн байсан тухай аав маань ярдаг байлаа. Миний аав болвоос 10 жилийг онц дүнтэй төгссөн, Их сургуулийг бас онц дүнтэй төгссөн, төрийн томоохон албан тушаалд ажиллаж байсан хүн байдаг юм. Надад үргэлж нэг зүйлийг захьж хэлдэг. Хүн өөрийнхөө 70 насны амьдарлын туршлагыг хүүдээ зааж сурга, тэгэхээр тэр хүүхэд 35 настайдаа 70 хүрч хуримтлуулах байсан туршлагийг эзэмших болно. Тэр 35 настай хүү 70 хүрсэн үедээ хүүдээ өөрийнхөө хуримтлуулсан туршлагийг зааж саргадаг. 35 настай ач хүү 105 настай өвөг эцгийн туршлагаар амьдар мой.  Энэ бол нийгмийн сэтгэхүйн дэвшил буюу хэмээн сургадаг болой. Гэхдээ би өвөг эцэг шигээ зурхай судлаагүй, аав шигээ төрийн албанд зүтгээгүй, ганцхан би ниймийг үзэх үзэл, хүнлэг байх, шашинг үзэх үзэл, шудрага байх, ухаантай амьдрах чадвар 105 настай хүн шиг буюу. 35=105 Та юу гэж бодож байна.
start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

ёстой мундаг гэж боджийн. хэлэх үг алга

tsoomo (зочин)

шаал тэнэг юм юмыг ганцхан сосоол болчдог бол өдийд лааж байхгүй юу даан ч заавал өөрөө үзэж байж л сурдаг нь хачирхалтай

Арслантай авдар (зочин)

Эргэх холбоо гэдэг энэ буюу!

SUNshine (зочин)

гол нь бид өвөг эцэг аав ээжийнхээ үгийг сонсдог уу үгүй юү д л байна л даа. тэд чинь үзсэн туулсанаа биднийг битгий давтаасай гэсэндээ л сургаалиан хайрладаг байтал үр хүүхэд ач гуч нар нь мэднээ гээд л нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихдагт л байдаг байх гэж боджийшт, үнхээр л 105, 70 настай аав өвөг эцгийнхээ үгийг хүлээж авдаг амьдралдаа хэрэгжүүлдэг бол 70-105 настай хүн шиг байхыг үгүйсгэхгүй ээ. Би нэг гүэээ мөн хашир хүнийг мэдэх юм байна, залуу л хүүхэд гэтэл хөгшин настай хүн шиг сэтгэж, ингэж болохгүй тэгж болохгүй, ингэвэл тэгдэг, тэгвэл ингэчихнэ гээд л байж байдаг, хараад байхнээ алдаа дутагдал гаргах нь бага л харагддын. Цоомоогийн хэлдэг шиг ихэнх залуус өөрөө туулж байж л сурдаг нь үнэн.

ntsoom (зочин)

Хэрэгтэйг нь л ав. Юу нь хэрэгтэйг өвөг эцэг аав хоёр чинь хэлээд өгнөө.

marla (зочин)

Chi 70 nastai hun shig setgej, shiidverlej, yarij, amidarch bna uu? Tusgaj avah huneesee ch baij boloh um. Chi her huleej avsan? Neg chiheeree sonsood nuguuduhuuruu gargasan uu? AMidrald chin 70 jiliin turshlaga amtagdaj bna uu?

Hiko (зочин)

Наадах чинь уул нь зөв л санаа байна л даа. Даанч над шиг чихгүй толгойлсон хүнүүс бол яс махандаа мэдрүүлж л байж юмыг ойлгонодоо.

ntsoom (зочин)

Би тэр чигээр нь тусгаж авах юм бол хөдлөж сууж юу ч хийч чадахгүй байсан бизээ. Зүгээр л үгийг нь сонс ухаантай амьдар л гэсэн санаа буюу. Би өглөө ирээд юу болсон юм бүү мэд асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичлээшд би нээрээ агуу юумаа. хэ хэ хэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)