NTSOOM : Гадаа гал түлээд суух гоёшд тэ.

Гадаа гал түлээд суух гоёшд тэ.

Зуны нэг сайхан намуухан орой зусландаа гадаа ил гал түлээд, пиво уугаад сууж байх сайхан шүү тэ. Хаяа нэг утаа үнэртээд л, оч үсэрч чад пад дуугараад л, дээшээ хөөрөх галын дөл ширтэн суух нь бас л нэг жаргал шүү. Энд нэг гоё санаа байнаа. Зусландаа гал түлдэг ил зуух хийж тавьяа. Хийц материал зэрэг нь их хямд бас тэгээд амархан хийж болох санаа шүү. Олон айл гаднаа ил зуухтай болоосой гэж хүсье дээ.

1. Газраа зөв сонгох. Манай нутаг салхи ихтэй учир ойр орчмын зүйлсээ шатаахгүй байхаар зайд байрлуулах.

Photobucket

2. Зургын дагуу орох материалаа сонгох. Зураг дээр хайрган суурь, чулуун блок, дээд ирмэгийг имжих байгалийн чулуу, дотор талд төмөр хаяав ч байгаа. Та өөрийн хүссэн материалаар ханыг хийж болно. Жишээ нь тоосго, ойролцоо хэлбэр хэмжээтэй байгалийн чулуу гэх мэт. Дотор төмөр хаяавчийг хуучин усны болон элдэв зүйлсийн төмөр торх тайрч ашиглаж болно.

Photobucket

3. Тойрог хэлбэртэй байхаар бодож доош нь 15- 20см орчим ухаж ургамлын үеийг авна. Гадна ханын дагуу хайрга дэвсэж суурь бэлдэнэ. Сууриа сайн нягтруулаарай.

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

4. Суурь дээрээ тэгш ус ашиглана ханаа өрнө. Зураг дээр урьд нь бэлдээд зүссэн чулуу ашигласан байгаа. Нэгэнт ийм материал байхгүй учир тоосго ашиглавал хямд болох байх.

Photobucket

5. Тоосгоо хооронд нь элс цементэн зуурмагаар холбоно. Зураг дээр тусгай зориулалтын шингэн хадаас ашигласан байгаа. Газраасаа хамаараад хөрснөөс дээш 4-5 үе тоосго өрвөл зохимжтой харагдана.

Photobucket

6. Бэлэн болсон хана дотроо тайрч бэлдсэн торхоо байрлуулаад дээд ирмэгээс 10 см орчим байхаар бодож хайргаа дүүргэнэ. Торх хана хоёрын хооронд 5см орчим зайг хайргаар дүүргэхээ мартав.

Photobucket

7. Эцэсд нь ханны ирмэгийг байгалын чулуугаар өрсөнөөр ил зуух бэлэн болно. За амжилт сайхан ил зуухтай болоорой.

Photobucket

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Турьхан (зочин)

зун задгай галын дэргэд суух үнэхээр гоё шүү. ялангуяа тэнгэр цэлмэг шөнө бол бүүр гоё

Улаан Малгайт

Мундаг юмаа. Хараад байхад гоё хэрэг болохоор зүйлүүдийг санал болгодог. Баярлалаа.

***jojo*** (зочин)

yostoi goy sanaa bna bayrlalaa.

ntsoom

Хийгээд тавиасай зуслангаа тохижуулаасай л гэж бодох юм даа.

крафти

пай цоомоо минь энэ чин л хэрэг болоод байсан юм
танай нөгөө лагерийн байшин байгаа юу

ntsoom

Байгаашд нээрээ сүүлийн хэдэн жил тийшээ гараагүй, ойр хавьд нь хүн шаваад онцгүй болсоон

Аватар

Чиний энэ мэдээллийг чинь би 10 жилийн дараа бүгдийг нь хэрэгжүүлэх болнооо, Баярлалаа

ntsoom

Амлав тэ. Тэгжаал 10 жилийн дараа харахнээ дээ.

Болдууш

Нцоом, Крафт 2-ын дунд жинэхнэ нэндин дурсамж яриа болжийно доо. Тэр зуслангийн байшин... этр

gaaya (зочин)

yanztai yum baina daa Ntsoom

Аватар

10жилийн дараа харах хэрэгтэй шүү...би хүслийн цомогтоо оруулнаа

sunbeauty (зочин)

хэрэгжүүлэх юм зөндөө байдаг. баярлалаа харин хэрэгжүүлэх цаг хугацаа маань бүрдэх тэр үед блогоо хөтөлсөөр байгаарай :р

ntsoom

Ер нь л бол хөтлөөд л байхыг бодож байгаа шүү. Өвгөн болтолоо

batkhuu (зочин)

hi ta buhend chuluugaar tanii husen buheng zahialgiin daguu hiij guizetgej ogno

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)