NTSOOM : Жижигхэн усан оргилуур.

Жижигхэн усан оргилуур.

Хавар болоод хаа сайгүй ургамал мод тариад сайхан байна оо. Өөрийн гэсэн цэцэрлэгтэй улс бишгүй олон байдаг биз дээ. Тэндээ өөрийн дуртай сайхан сайхан мод бут тарьсан биз. Мийний зүгээс тэрхүү цэцэрлэг тань дэмжлэг болох үүднээс нэгэн жижигхэн усан оргилуур хийж болох санаа орууллаа. Дагаад хийгээд өөрийнхөө цэцэрлэгт бяцхан усан оргилууртай болоорой. Амжилт.

Photobucket

1, Хийхгэж байгаа оргилуураа эхлээд зургийг нь гаргаарай.

Photobucket

2, Газраа сонгоод нүхээ ухаж бэлдэнэ. 

Photobucket

3, Ухсан газартаа усан оргилуурынхаа усыг агуулаж байх савыг хөрстэйгээ ижил түвшинд байхаар суулгана. Усны савыг юугаар ч хийж болно. Зураг дээр томхон канистр ашигласан байна.

Photobucket

4, Хамгийн гол зүйл бол усаа дээш нь гаргах насос. Насосыг загасны дэлгүүрээс хамгийн их ус шахаж чадах чадалтайг сонгож аваарай. Насосныхоо тэжээлийн удсыг унтраалгаар дамжуулан цахилгаанд холбоорой.

Photobucket

5, Насосны ус гардаг хоолойг хуванцар пвс хоолой ашиглан дээш нь өөрийн хүссэн өндөрт гаргахаар угсрана. Дээш гарсан ус эргээд усныхаа саванд орж байх учраас төмөр тор ашиглан савыг хучина.

Photobucket

5, Дээр нь өрсөн чулуу усны савруугаа нурж орохоос хамгаалан 5х5 прус модыг хөндлөн байрлуулаарай. 

Photobucket

6, Одоо өөрийн санаанд тохирох чулуугаа голд нь цоолно. Дээш гарсан хоолойн диаметрээс нүхний диаметр ялимгүй том байхыг анхаарнуу. 

Photobucket

7, Эцэст нь цоолсон бүх чулуугаа усныхаа хоолойд давхарлаж сүлбээд доор байрлах усныхаа саванд нь усаа дүүргээд насосоо асаахад л боллоо.

Photobucket

8, Өрсөн чулууныхаа ёроолд том ширхэгтэй хайрга зулаад тойруулаад томхон чулуу байрлуулахад л болно. За ингээд жижигхэн усан оргилуур бэлэн боллоо. Амжилт.

Photobucket


start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
Хэрлэн

өөрийн гэсэн гэртэй болжаагаад энэ санаануудыг бүгдийг нь хэрэгжүүлнээ сайхан.

Elkhan

Цэцэрлэгжүүлэх үйлсэд хувь нэмэрээ энэ санаагаар чинь хэрэгжүүлэе дээ...

САНАСААР

өөө тэр нацос моцос нь ямар юм байдаг юм бэээ

ntsoom

zagasnii elguurt baigaa tom jijig yanz bur baidiin . Agaarjuulagch bish nasos shuu

Undriga (зочин)

уг нь их амархан хийгддэг л юм байна шд тэ? гоё хаустай болохоороо хиймээр юм байна.

Аанхаа

Yasan goy yum bee, iim xoorxon xoorxon yumnuudiig xaanaas olood bdiin

Сонгодог

huuyee yasan gom yum be

ntsoom

net gej aguu ertonts bna shuudee sain haival yum bolgon l baih yum bna shuu

gaaya (зочин)

yostoi yanztai ed baina daa

sanakae (зочин)

Дажгүй юм байна.

Ицми (зочин)

хэрэгтэй юм оруулдаг сайн залуу шүү

крафти

ха ха гоё сайн залуу минь царайгаа нэг харуулаач

Аватар

гоё юм бна,тэгээд хийх гэж байгаа чулуунуудаа өрөмдөх хэрэг гарахнээ

ntsoom

Өрөмдөж цоолох л хэрэг гарна даа. Яг хийхэд өрөмдөхөд ихээ амархан шүү дээ.

Үлэмжийн чанар

Хийчихвэл ч сайхан харагдах эд байна даа

АНИРГҮЙ (зочин)

тэр урсаж орж ирсэн усыг буцааж гаргаад байнаа төхөөрөмжийг юу гэх үү ???

sunbeauty (зочин)

зуслангийн байшингийн талаар нэг бичлэг өчигдөр билүү харагдаж бсийн тэр чинь хаачив аа? дараа лавшруулж хараад асууж сураглая гэж бодож бсиймсан

ntsoom

Буцааж гаргадаг төхөөрөмжийг насос гэдэгийм загасны дэлгүүрт 10 орчим цаасаар зарж байгаа.
Бичлэгүүд байрандаа л байгаа даа. Лавшруулж л харах байхдаа.

Hiko

Нөгөө юмаа хийжинуу?Одоо энэ хагассайнд шдээ. Гэснээс энэ ямар хөөрхөн юм бэ? хийнээ кккк

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

гарын дорх зүйлсийг гайхамшигтай ашиглах санаанууд чинь таалагджийна... зуслангынхаа гадаа хийж үзнээ...

LoveLove

Гэрт ч байсан болхын байна. Гоё

DinDon.mn (зочин)

Hashaa baishin bolgon iim origluur, tsetserlegtei boloh boltguai.heregtei zuvlumj ugsund bayarlalaa.

сараа (зочин)

sain bnauu bi hugjimt usan orgiluurin tuhai sedweer diplom bichih gsen ymaa nadad ynz bvriin material uur usan orgiluur hiih arga bwal helj ugj tuslaaraa pls nadad mail haygaa uguurei 1 ymuu 2 honogiin daraa orj irj vznee

boogii (зочин)

Яаг ийм санаа хайж байлаа хулбархан юм байна өөр гоё санаа байна уу

зочин (зочин)

усан оргилуур хийдэг хүн байна уу

Tomroo (зочин)

usan orgiluur hiideg hvn bnu? bwl 89730083-ru zalgnu.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)